Маск зүүгээгүй иргэд асуудал үүсгэсээр...

2020-10-20 10:41

Өчигдөр буюу 10.19-нд Сөүл метроны буудал дотор маск зүүлгүй хурдны галт тэргэнд суух гэж байсан 2 эрэгтэй, маск зүүхийг шаардсан ажилчны шаардлагыг хүлээж авалгүй эсэргүүцэл үзүүлж, метроны буудал дотор дээш харан хэвтэж үймээн дэгдээсэн хэрэг гарчээ.

Төмөр замын цагдаагийн хэсэг ирж асуудалыг шийдэх хүртэл нийт 40 минут орчим газарт хэвтэн хараал хэлж, орилж хашгирчээ. 

Түүнчлэн метрон дотор маск зүүхгүй асуудал үүсгэсэн 40 орчим насны эмэгтэй болон өнгөрсөн сар маск зүүхийг шаардсан иргэнийг тавчикаараа цохиж танхайрсан 50 орчим насны эрэгтэй гэх мэт нийтийн тээвэр доторх асуудлууд гарсаар байна.

Э.Нарангарав

Эх сэрвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх