Солонгос дахь Монголчууддаа зориулсан Төрийн банкны бэлэг

2020-10-20 12:06

Солонгост ажиллаж амьдардаг Монголчуудынхаа санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор Төрийн банкны Солонгос дахь төлөөлөгчийн газраас нийгмийн хариуцлагын хүрээнд нэгэн чухал ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү санхүүгийн боловсрол олгох цуврал зөвлөмжөөр

  • Солонгос улсад хэрхэн банкны орлого, зарлага болон хадгаламжийн данс нээлгэх
  • Өдөр тутмын санхүүгийн хэрэгцээндээ ашиглах банкны карт авах
  • Солонгосын банкны АТМ ашиглан дансандаа орлого, зарлага болон мөнгөн гуйвуулга хийх
  • Гар утсан дээр (KEB HANA BANK, KOOKMIN BANK) банкны апплекэйшн ашиглан БНСУ улс дотор хэрхэн мөнгөн шилжүүлэг хийх
  • Монголоос Солонгос руу, Солонгосоос Монгол руу хэрхэн найдвартай мөнгөн гуйвуулга хийх
  • Төрийн банкны Гялс үйлчилгээг ашиглан хэрхэн Монголоос мөнгө татах зэрэг өдөр тутам тулгардаг санхүүгийн хэрэгцээнд гардаг бэрхшээлийг шийдэхэд тань туслах болно.

Та санхүүгийн боловсрол олгох цуврал зөвлөмжөө Төрийн банкны албан ёсны фэйж хуудас болох   https://www.facebook.com/StatebankMN/  хаягаар даган орж үзээрэй. Долоо хоног бүрийн Даваа гаригт шинэ зөвлөмжүүд танд хүрэх болно.

Зөвлөмж №1

 

Зөвлөмж №2

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх