Томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараах нас барсан хүний тоо 5 боллоо

2020-10-21 14:44

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Солонгос улсад томуугийн эсрэг вакциныг 6 сартайгаас 12 хүртэлх насны хүүхдүүд болон 65-аас дээш насны ахмадуудад үнэ төлбөргүй хийх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гэвч тус вакцинтай холбоотойгоор өнөөдрийн байдлаар нийт 5 хүн нас баржээ.

Өнөөдөр буюу 10.21-ний өдөр 2 тохиолдол гарсан бөгөөд эхнийх нь Чэжү хотод вакцин хийлгэсэн 60 орчим насны эрэгтэй удаах нь Тэгү хотод томуугийн эсрэг вакцинд хамрагдсаны дараа нас барсан 78 настай эрэгтэй нас барсан байна. Гэвч вакцинжуулалт ба үхлийн хооронд шууд холбоо байгааг батлаагүй ч 10.16-ны эхээр Инчонд үнэгүй вакцин хийлгэсэн 17 настай ахлах сургуулийн сурагч нас барсан болон 20-нд Жоллабук мужийн Гочан хотод 70 орчим насны эмэгтэй, Тэжон хотод 80 гаруй насны эрэгтэй томуугийн вакцин хийлгэсний дараа амь насаа алджээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх