Томуугийн эсрэг вакцинд хамрагдсаны дараа нас барсан иргэд 30 боллоо

2020-10-23 10:08

Өнөөдөр буюу 10 сарын 23 нд Бусан хотод томуугийн эсрэг вакцинд хамрагдсан 80 настай иргэн амь насаа алдаж өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдан нас барсан иргэдийн тоо 30 хүрлээ.

Томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа нас барж буй өвчтөнүүдийн тоо ар араасаа гарч байгаатай холбогдуулан Солонгосын Эрүүл Мэндийн Холбоо(СЭМХ) 10 сарын 22-ны өдөр Сөүл хотын Ёунсан дүүргийн эмнэлгийн зөвлөлийн танхимд хэвлэлийн бага хурал хийж, вакцинжуулалтыг нэг долоо хоногоор түр хойшлуулахыг засгийн газарт зөвлөжээ.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагуудад вакцинжуулалтыг түр зогсоох талаар мэдэгдэл хүргүүлж байгаа ажээ.

 СЭМХ-ноос засгийн газарт "Вакциныг түр зогсоох явцад нас баралт болон вакциныг холбоотой гэж үзэх шалтгааан, вакцинжуулах аяны шалтгаан болон аюулгүй байлдлын талаарх эрүүл мэнд, шижлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийхийг шаардлаа. Түүнчлэн Эрүүл мэндийн холбооноос “Томуугийн эсрэг вакцин хийлгэсэн иргэд санаа зоволгүй тайван байж, хэрвээ ямар нэгэн шинэ тэмдэг илрэх тохиолдолд ойролцоо эмнэлэгтээ яаралтай хандана уу” хэмээн анхаарууллаа.

Э.Нарангарав

Эх сурвалж: 파이낸셜뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх