27 настай эмэгтэй бэлгийн замын халдварт өвчнөө нууж бусдад халдаажээ

2020-10-27 10:59

Өчигдөр буюу 10.26-нд Бэлгийн замын халдварт өвчин тээж буйгаа нууцлан бусдад халдвар тараасан үндэслэлээр шалгагдаж буй 27 настай эмэгтэйн анхан шатны шүүх хурал болж 3 жилийн тэнсэн оноосон бөгөөд тэнсэнгийн хугацаандаа дахин хэрэгт холбогдсон тохиолдолд 5 сарын хорих ялаар солигдох юм байна.

Тэрээр ­­­­2018 оны 8-р сард Сөүл хотын Итаевон дүүрэгт танилаараа дамжуулан танилцсан хохирогч “А”-д өөрийгөө герпес (HSV) тээгч байснаа нууж бэлгийн харилцаанд орсон ба мөн энэ хугацаанд үүнээс гадна олон удаагийн бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн шүүхэд шилжсэн байна. Шүүхийн мөрдөн байцаалтын явцад 3 сард Итаевон дүүрэгт танилцсан залууд мөн адил бэлгийн замын өвчнөө нууцлан харилцаанд орсноо хүлээн зөвшөөрчээ.

Сэжигтэн өөрийгөө шээсний сувгийн үрэвсэл, герпес өвчний улмаас эмчилгээ хийлгэж байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү үрэвсэл нь эдгэрсэн хойно бэлгийн харилцаанд орсон хэмээн мэдэгдэл өгчээ.  Мөн тэрээр энэхүү бэлгийн замын өвчин нь дахих магадлал өндөр, бусдад халдвардаг гэдгийг мэдэж байснаа хүлээн зөшөөрсөн тул шүүгчийн зүгээс санаатайгаар бэлгийн замын өвчин бусдад халдаасан хэмээн дүгнэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 서울신문

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх