Корона халдвар авсан хүний тоо дахин 3 оронтой тоонд орлоо

2020-10-28 11:06

Өнөө өглөөний байдлаар  Корона халдвар авсан хүний тоо дахин 3 оронтой тоонд оржээ.

Сүүлийн үед сувилал, асрамжийн газрууд болон гэр бүлийн уулзалт, өдөр өнжүүлэх төв, гольфын клуб гэх мэт олон хүн цугласан уулзалтуудаас халдвар авсан тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Корона халдвар авагчийн тоо эрс өссөн байна.

 10 сарын 31-нд болох "Халлевиний өдөр"-ийг угтан шөнийн цэнгээний газруудаар залуучуудын хөл хөдөлгөөн ихсэх хандлагатай байгаа бөгөөд үүнийг дагаж Корона вирусын тархалт дахин ихсэж магадгүй гэж үзэн хорио цээрийн байгууллагууд анхааралдаа авч өндөр хяналт шалгалт тавихаа мэдэгдэж нэн түрүүнд Сөүл хотын Итаевон, Ганнам дүүргүүдийн томоохон алдартай клубууд хамтран ажиллах үүднээс өнөөдрөөс эхлэн 11 сарын 3-ныг хүртэл хаалгаа барихаар шийджээ.

Энэ удаа халдар авагчийн тоо эрс өссөн шалтгаан нь Гёнги мужийн Ёнгин дахь гольфын талбайд төгсөгчдийн гольфын уулзалт болсонтой холбогдуулан 10.22-ны өдөр 31 хүн халдвар авсан нь батлагджээ. Үүнээс 16 нь гольфын уулзалтанд оролцсон хүмүүс ба 15 нь тэдний гэр бүл ойр дотныхон нь байжээ. Гольфын клубын уулзалтанд оролцсон нийт 80 хүн байгаа тул халдвар авсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр гэж үзэж байна.

Мөн Гангвон хотын Вонжу дүүрэгт халдвар авсан хүний ​​ажиллуулж байсан ресторанаар үйлчлүүлсэн 7 хүнээс шинжилгээ авахад бүгд эерэг гарсан байна. Эдгээрийн дотор бага сургуулийн хоёр сурагч хамрагдсан тул хорио цээрийн байгууллагууд сургуулийг түр хугацаагаар хааж, 450 сурагч, багш ажилтанд шинжилгээ хийхээр болжээ.

Түүнчлэн Инчонд Аж үйлдвэрийн цогцолбор галын газрын харьяа аюулгүй байдлын хоёр төвийн 5 гал сөнөөгч, Сөүлийн Ёндеунпо дүүрэг дахь гэр бүлийн уулзалтаас 14, Гённамын Чангвон дахь гэр бүлийн уулзалт 14 гэх мэт халдварын тохиолдлууд батлагдсан байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: Chonsunbiz

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх