Архи өгсөнгүй хэмээн буудалд гал тавьж, 2 хүн нас баржээ

2020-11-25 11:59

Өнөө өглөө үүрийн 2 цаг 39 минутанд Сөүл хотын Мафу дүүрэгт 3 давхар буудалд гал гарч 2 хүн нас барж, 9 хүн бэртжээ.

Энэ буудалд байрлаж байсан 14 үйлчлүүлэгчийн 11 нь хүнд, хөнгөн бэртэл авч эмнэлэг хүргэгдсэн бөгөөд үүнээс 55 настай эмэгтэй болон 43 настай эрэгтэй хүнд гэмтэл авч эмчилгээгээ даалгүй нас баржээ.

Гал гарах болсон шалтгаан нь тэрхүү буудлын 1 давхарт байрлаж байсан 69 настай эрэгтэй буудлын эзэнтэй муудалцаж, байрлаж байсан өрөөндөө гал тавьсан байна.

Тэрээр буудлын эзнээс архи нэхэн танхайрч архи өгөөгүйд уурлан гал тавьсан хэмээн хэлжээ.

Мөн гал тавьсныхаа дараа хөл нүцгэн ойролцоох 24 цагийн дэлгүүр орж “Гэдэс өвдөж байна” хэмээн 119 дуудуулан эмнэлэг хүргэгдэх явцдаа өрөөндөө гал тавьснаа хэлж, галын машин дууджээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх