Пивоны шилээр толгой хагалаад 6 сарын ял авчээ

2020-11-26 10:12

Улсан дүүргийн Эрүүгийн хуулийн 10 дугаар онцгой шүүх (шүүгч Ким Гён Рок) 25-ны өдөр онц хүнд хэргийн улмаас шүүхэд шилжүүлэгдсэн 54 настай А-д зургаан сар баривчлах ял оноосон гэдгээ мэдэгдэв.

Сэжигтэн А наймдугаар сарын үүрээр Улсан хотын нэгэн караоке өрөөнд дуулахаар захиалсан дууг нь цуцалсан иргэн Б-тай маргалдаж, улмаар ууж байсан пивоны шилээр толгойруу нь цохижээ. Сэжигтэн А тэндээс гаран өөрийгөө цагдаад мэдэгдсэн байна.

Мөрдөн байцаалтын үр дүнд иргэн А 2011 оны 10-р сард бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдан 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 7-р сард суллагдсан байжээ.

Шүүгч “Хохирогчийн толгойг шар айрагны шилээр цохисон нь аюултай гэмт хэрэг гэж үзэн онц их хэмжээний хохирол учруулж болзошгүй” гэж дүгнэсэн. Мөн давтан хэрэг үйлдсэн нь хорих ялаар шийтгүүлэхэд нөлөөлсөн” гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх