Ковид 19, Өчигдөр 583 хүн шинээр бүртгэгдэж, 20-30 насны залуусын тоо сүүлийн сар 28%-аар өсөв

2020-11-26 11:27

Солонгос улсад 11 сарын 26-ны байдлаар Корона вирусын халдвар авсан хүний тоо өмнөх өдрөөсөө 201-ээр нэмэгдэж 583-д хүрчээ. Нэг өдрийн дотор 500 давсан тоо нь өнгөрсөн 3 сарын 6-д тохиолдож байсан бол яг 8 сарын дараа дахин 500 давлаа.

Хорио цээрийн бодлогын хорооны мэдээлснээр нийт халдвар авсан 583 хүний дотоодоосоо 553, гаднаас зөөвөрлөгдсөн 30 хүн байна.

Сөүлийн засгийн газрын хуралдаанаар “Сүүлийн үед халдвар авсан иргэдийн нас улам залуужиж байгаа бөгөөд 20-30 насны залуус сүүлийн нэг сарын турш 28%-аар өссөн. Тиймээс бидний амьдрах орчин, нас хүйс үл харгалзан Корона вирус тархаж байгаа нь хэвийн үзэгдэл болж байгаа нөхцөл байдалд ороод байна” хэмээн хэлэлцжээ.

11 сарын 24-нөөс эхлэн Нийгмийн хөл хорионы 2-р шатанд шилжсээр Хоолны газрууд оройн 9 цаг хүртэл ажиллаж байгаа бол Кофе шоп зааландаа үйлчлэхгүй, зөвхөн захиалга авах боломжтой болсон байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: Chosunnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх