Жү Дү Сүний эргэн тойронд...

2020-12-15 12:03

12 сарын 12-нд суллагдсан гэмт хэрэгтэн Жу Дү Сүн гэртээ гарснаас хойш хэвлэл мэдээллийнхнээс гадна Youtube бичлэг хийдэг хувь хүмүүс нилээд синсаци дэгдээгээд байна.

Гэрийнх нь эргэн тойронд эргэлдэж, хандалтаа нэмэх зорилгоор элдэв бичлэг хийж байгаа нь оршин суугчдад хүндрэл учруулж байна гэсэн гомдол гаргажээ.

Жу Дү Сүн-ний гэрийн хаягаар албаар хүргэлтийн хоол захиалж, хоолоо авч буйг нь бичиж, өөрсдөө орцонд хоол захиалж идэн, дээвэр дээр нь гарах, хоорондоо муудалцан, хувцсаа тайлан бичлэг хийх зэрэг үймээн шуугиан дэгдээж байгаа бөгөөд 10-20 насны залуу 10-аад Youtuber байгаа гэнэ.

"Жу Дү Сүн амьдарч байгаа нь бидэнд тэртээ тэргүй хэцүү айдастай байхад түүнээс илүү бичлэг хийж буй энэ залуучууд илүү аймшигтай санагдаж байна" хэмээн оршин суугчид гомдол гаргажээ.

Цагдаагийн газрын харуул, хамгаалтын хэсэг тэдэнд шаардлага тавихад "Хэрэгтэнг хаацайллаа, бидний эрхэнд халдлаа" гэх мэт эсэргүүцэл үзүүлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 이데일리

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх