Тэгбэ хүргэлтийн ажилчид ажил хаялтаа цуцаллаа

2021-01-30 09:48

1 сарын 28-ны өдөр Тэгбэ хүргэлтийн холбоо, Шуудангийн үйлчилгээ болон Дэд бүтэц, тээврийн яам зэрэг 3 талын уулзалт хийж дахин гэрээ байгуулснаар ажил хаялт цуцлагдлаа.

Гэрээнд заасны дагуу Тэгбэ шуудангийн байгууллагууд сар шинийн баяраас өмнө буюу 2 сарын 4-ний дотор ангилан ялгах 6000 ажилтан нэмж авахаар болжээ.
Мөн Тэгбэ хүргэлтийн ажилтнуудын цалинг нэмэх, ажлын ачааллыг бууруулж, ажиллах цагийг багасгах тал дээр хэлэлцээр хийсэн бөгөөд "Зайлшгүй тохиолдлоос бусад тохиолдолд шуудангийн ажилчид ялган ангилах ажлыг хийхгүй" гэж мэдэгдэв.

Энэ өдөр ажил хаялтад оролцсон шуудангийн ажилчдын тоо 5500 байсан бөгөөд Улсын хэмжээнд нийт 50.000 ажилтан байгаагийн 10% нь ажил хаялт зарласан байна.

Энэ нь энгийн үед ямар нэгэн томоохон хохирол мэдэгдэхгүй байх байсан боловч "Цагаан сар"-ын ачааллын үед хүргэлт удаашрах зэрэг асуудлууд үүсэх магадлалтай байжээ.
Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Үндэсний шуудангийн холбооны Даекюн дахь салбарын дарга Ким Гван Сёк "Ажил хаялтаа зогсоох болсон нь харамсалтай байгаа ч ард иргэдэд маань цагаан сарын өмнө ямар ч төвөг учрахгүй болж байгаа нь олзуурхууштай байна" хэмээн хэллээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버 뉴스ㅁ

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх