Хууль бусаар оршин сууж буй иргэд дахин виз мэдүүлэх тухай

2021-03-25 12:40

Хууль бусаар оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэд албадлагаар буюу өөрийн санаачлагаар нутаг буцах тохиолдолд гадаад паспорт дээр тамга дардаг.

Энэ тамганы төрлүүд нь ямар нөхцөл байдлаар нутаг буцаж буйгаас хамааран өөр өөр байхаас гадна эргэж виз мэдүүлэх хугацаа нь хүртэл өөр байдаг байна.

46-1 - АЛБАДАН ГАРГАХ

Бүх төрлийн визний хугацааг хэтрүүлсэн, хууль бус хөдөлмөр эрхэлсэн, өөрийн хүсэлтээр бус баривчлагдан нутаг буцах тохиолдолд.

Ихэвчлэн 3-5 болон түүнээс дээш жилийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй.

68-1 - САЙН ДУРААР НУТАГ БУЦАХ

Өөрийн хүсэлтээр, өөрийн зардлаар нутаг буцаж байгаа хүн хамаарна. Бүх төрлийн визний хугацааг хэтрүүлсэн, хууль бус хөдөлмөр эрхэлсэн зэрэг гэм буруугаа ойлгоод өөрийн биеэр, өөрийн зардлаар нутаг буцаж байгаа хүн хамаарна.

Ихэвчлэн 6 сараас 3 жилийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй.

67-1 - ТОДОРХОЙ ХУГАЦААГҮЙ

17, 20-р зүйлийг зөрчсөн, зөрчлийн зэрэг нь хөнгөн бүх төрлийн визийг зориулалтын бусаар ашигласан хүн хамаарна.

Ихэвчилэн анхааруулсан утгатай байдаг тул дахин виз мэдүүлэх эрхтэй.

100-1, 100-2 - ТОДОРХОЙ ХУГАЦААТАЙ

100-1, 100-2 нь 100 хүртэл хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй.

VIOD - ХИЛЭЭР НЭВТРЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Хилээр нэвтрүүлэхийг зөвшөөргүй хилээс буцсан тамга.

Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.

-Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.

-Сүүлийн 3 жилийн дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.

-Сүүлийн 3 жилийн дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх