Оюутнууд болон албан ажлаар хилийн чанадад зорчих гэж буй иргэдийн анхааралд

2021-04-15 11:56

Гадаадад суралцаж байгаа төгсөх ангийн оюутнууд болон албан ажлаар гадаадад зорчих гэж буй иргэд Монгол Улсад суугаа тухайн улсын Элчин сайдын яаманд хандах шаардлагатай гэнэ.

Тухайн Элчин сайдын яамнаас нь зөвшөөрсөн тохиолдолд Гадаад харилцааны яаманд нот бичиг хүргүүлэх бөгөөд нот бичгээр тухайн улс нь хүлээж авна гэвэл ХХЕГ-аас хил нэвтрэх бичгийг тэр даруйд нь гаргаж, тухайн иргэндээ утсаар мэдэгдэж байна хэмээн

ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга мэдээлэл хийжээ.

Э.Нарангарав

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх