Охидод хайртай Гёнги муж

2021-04-16 12:15

Гёнги мужийн захиргаа эрүүл мэнд, халамжийн яамтай хамтран ирэх 7 сараас эхлэн өсвөр насны охидыг ариун цэврийн хэрэгсэлээр хангах төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

2016 оны судалгаагаар нийгмийн эмзэг давхрагын өсвөр насны охидууд нойлын цаас болон гутлын улавчийг ариун цэврийн хэрэгсэл болгон ашигладаг гэсэн үндэслэл дээр Гёнги муж нь нийгмийн эмзэг давхрага болон ээжтэйгээ эсвэл аавтайгаа амьдардаг 11-18 насны охидод ариун цэврийн хэрэгсэл олгож эхэлсэн байна.

Гэвч энэхүү халамжийн үйлчилгээ нь нийгмийн давхаргаар ангилж олгож байгаа нь тэдгээр өсвөр насны охидод тааламжгүй үр дүн үзүүлэх болсон тул өнгөрсөн 10 сараас эхлэн нийт өсвөр насны охидод олгох тухай санал оруулж хэлэлцэж байсан бөгөөд энэ сарын 12-ны өдөр батлагдаж ирэх 7 сараас хэрэгжиж эхлэхээр болсон байна.

Хэрэгжих арга зам нь бэлэн бүтээгдэхүүнээр бус гар утас юмуу карт(мөнгөн хэлбэрээр)-аар олгогдох бөгөөд 1 сард 11500 вон буюу 1 жилд 113800 воны ариун цэврийн хэрэгсэл авах боломжтойгоор тооцоолжээ.

Э.Нарангарав
Эх сурвалж: 워키트리

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх