Визээ онлайнаар сунгуулах иргэдийн анхааралд

2020-06-12 13:39

БНСУ нь Ковид-19 цар тахлын улмаас тус улсад гацаад буй гадааддын иргэдийг визний сунгалтын материалыг цахимаар аван сунгах үйлчилгээг үзүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Манай улсын иргэдээс багагүй тооны иргэд энэхүү цар тахлын хязгаарлалтанд ороод удаж байгаа бөгөөд сар бүр визний хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө цахимаар материалаа илгээн дахин 30 хүртэлх хоногоор сунгуулж байгаа.

Гэвч тус цахим систем шинэчлэлт хийх шаардлагатайн улмаас 2020.06.19-ний өдрийн 18.00 цагаас  2020.06.22-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд ажиллахгүй тул иргэд та бүхэн визний материалын сунгалтын материалаа дээрх өдрүүдэд давхцахгүй байхаар тохируулан төлөвлөхийг анхааруулж байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх