Вакцинд бүрэн хамрагдсан иргэд 14 хоногийн тусгаарлалтанд орохгүй

2021-06-14 11:20

7 сарын 1-нээс эхлэн Корона вирусын вакциндаа бүрэн хамрагдсан гадаад иргэдийг 14 хоногийн тусгаарлалтнаас чөлөөлөхөөр боллоо.

6 сарын 13-ны өдөр Гамшиг аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх төвийн хуралдаанаар вакциндаа бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх тухай менежментийн системийг өөрчлөн  хэлэлцжээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд бизнесийн зорилгоор болон эрдэм шинжилгээний, нийтийн ашиг сонирхолын, гэр бүлийнхэндээ зочлох эсвэл оршуулгын ёслолд оролцох зэрэг зорилгоор хил нэвтэрч буй гадаад иргэд вакциндаа бүрэн хамрагдсан тохиолдолд тусгаарлалтанд хамруулахгүй байхаар шийдвэр гаргажээ.

Гэр бүлийхэнтэйгээ уулзахаар ирж буй иргэдийн хувьд гэр бүл гэсэн ойлголтонд зөвхөн эхнэр, нөхөр хамрагдах бөгөөд ах дүүс, садан төрөл нь хамаарахгүй байна. Мөн 6-аас доош насны хүүхэд вакцинд хамрагдсан бичиг байхгүй ч тусгаарлалтнаас чөлөөлөгдөх боломжтой аж.

Мөн 2 тун хийлгэх шаардлагатай вакцины эхний тунгаа хийлгэсэн тохиолдолд энэ журам үйлчлэхгүй бөгөөд 2 тунгаа заавал нэг улсад хийлгэсэн байх шаардлагатай гэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн Pfizer, Janssen, Moderna, AZ, Covishield, Sinopharm, Sinovac зэрэг 7 вакциныг хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ сарын байдлаар мутант вирусын тархалттай гэгдэх 13 орныг заавал тусгаарлалтанд оруулахаар шийдвэрлэжээ. (Өмнөд Африк, Малави, Ботсвана, Мозамбик, Танзана, Эсватини, Зимбабве, Бангладеш, Экваторын Гвиней, Бразил, Суринам, Парагвай, Чили зэрэг улс юм.)

Вакцинд хамрагдсан бичиг хуурамчаар үйлдсэн тохиолдолд 1 жилийн хорих ял эсвэл 10.000.000 воноор торгохыг анхаарна уу.

Э.Нарангарав

Эх сурвалж: Chosunnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх