Гёнги мужийн Ёожү хот, “Гадаад иргэдийн халамжийн төв”-тэй боллоо

2021-06-29 12:04

Гёнги мужийн Ёожү хот 27-ны өдөр оршин суугаа гадаад иргэдийнхээ аюулгүй байдал болон нийгэмд дасан  зохицон амьдрахад нь туслах зорилгоор “Гадаад иргэдийн халамжийн төв” байгуулж, нээлтийн ёслолоо хийжээ.

Нээлтийн үеэр Монгол майхан гэрт орох ёслол үйлдсэн бөгөөд “Олон төрлийн үүдийг нээнэ” сэдэвтэй уран бичгээр үйл ажиллагааг эхлүүлж, баярын тоглолт, мэндчилгээгээр үргэлжилжээ.

Тус төвийн дарга Жин Жэ Пил хэлэхдээ “ Гадаад иргэдийн халамжийн төв нь зөвхөн гадаад иргэдэд зориулсан төв бус Солонгосчууд болон гадаад иргэдийн хамтдаа бүтээх олон соёлт нийгэмлэг болох учиртай.” гэжээ.

Энэхүү төв нь гадаад иргэдийн төлөө Солонгос хэлийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна орчуулга хийж туслах, хуулийн зөвлөгөө өгөх, соёлын хөтөлбөрүүдэд хамруулах үйлчилгээ үзүүлэх гэнэ.

 

Э.Нарангарав

Эх сурвалж: 뉴스1

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх