Маргааш, Хөдөө орон нутгууд “Нийгмийн харилцаанд зай барих журам” 3-р шатанд шилжинэ

2021-07-26 12:11

Сүүлийн саруудад Корона вирусын халдвар хөдөө орон нутгуудад эрчимтэй тархаж байгаа билээ.

Энэ нь зуны амралт зугаалга болон төвийн бүсүүд 4-р шатанд шилжиж, хязгаарлалт тогтоосонтой холбоотой гэж үзэж байгаа юм.

 Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаараа хөдөө орон нутгийн бүсүүдийг нийтэд нь “Нийгмийн харилцаанд зай барих журам”-ын 3-р шатанд шилжүүлэх болсныг мэдэгдлээ.

Энэхүү журам нь маргааш буюу 7 сарын 27-ны өдрөөс эхлэн 8 сарын 8 хүртэл хэрэгжих бөгөөд 5 болон түүнээс дээш хүмүүс цуглаж хувийн уулзалт хийхийг хориглох журмыг ч сунгахаар болжээ.

3-р шатны журам хэрэгжсэнээр хоолны газар, кафе, зугаа цэнгээн болон үйлчилгээний газрууд оройн 22 цаг хүртэл ажиллах бөгөөд цэцэрлэг, далайн эрэг зэрэг гадаа орчинд шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, орон байр болон буудал зэрэгт олуулаа цуглаж, баяр наадам тэмдэглэхийг хоригложээ.

Мөн спорт, тэмцээн уралдаан, шашин сүм хийд зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд хүний багтаамжийн 20%-ыг хамруулах боломжтой юм.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс нөхцөл байдлыг харгалзан үзэж зарим бүс нутгуудийг 4-р шатанд шилжүүлэх магадлалтай гэжээ.

Өнөөдрийн 00 цагийн байдлаар Корона вирусын халдвар авсан 1318 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4 хүн нас баржээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: KBSnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх