Ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар хичээллүүлэхээр 743.4 тэрбум воныг төсөвлөжээ

2021-08-19 13:48

Сөүл хотын захиргааны боловсролын  мэргэжилтэн Жу Хи Ён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Боловсрол сургалтыг эрчимтэй дэмжих төлөвлөгөөг танилцуулсан байна.

Корона вирусын тархалт өдөрт 2000 давж байгаа ч Сөүл хотын Ерөнхий боловсролын сургуулиуд 9 сарын 6-наас эхлэн тэнхимээр хичээллэхээр болжээ.

Бага болон дунд ангиуд танхим дүүргэлтийн 2/3-т хичээл явагдагдах бөгөөд ахлах ангиудын хувьд бүтэн ангид хичээллэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Мөн Халдвар хамгааллын урьдчилан сэргийлэх журам 3-р шатруу буурвал бүх ангиуд тэнхимээр хичээллэх юм байна.

Боловсролын албанаас Ерөнхий боловсролын сургуулиудын танхимаар хичээлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг тулд нийт 734,4 тэрбум вон төсөвлөжээ.

Үүний 41.4 тэрбум воныг зөвхөн ариутгал, халдваргүйжүүлэлтэнд зарцуулах бөгөөд өнгөрсөн улирлын хичээлийн жилийн төсвөөс 2 дахин ихийг төсөвлөсөн байна.

Ихэнх их, дээд сургуулиудын хувьд алсын зайны болон цахимаар хичээллэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд оюутнууд сургалтын төлбөрөө бууруулахаа шаардаж байгаа аж.

 

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх