МИАТ, энэ сарын 24, 26-ны Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэгээ цуцалжээ

2021-08-20 12:49

МИАТ компаниас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу наймдугаар сарын 24, 26-нийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй болно.

Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг анхааруулсан  байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх