Ирэх сард эмч нар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

2021-08-24 12:07

23-ны өдрийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлснээр өнгөрсөн 7 хоногийн турш (15-21-ны хооронд) Ковид19-ын нөлөөгөөр нийт 54 хүн нас баржээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд нас барсан хүмүүсийн тоо хамгийн өндөр байгаа бөгөөд 20 орчим насны 5 залуу нас барж, 400  гаран иргэд хүнд хэлбэрээр өвчлөөд байна.

“Энэ чигээрээ нас барсан болон хүндээр өвчилсөн иргэдийн тоо нэмэгдсээр байвал эрүүл мэндийн салбар хүндхэн байдалд орж, аюул нүүрлэх нь цаг хугацааны асуудал болоод байна” хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн ирэх 9 сарын 2-ноос сувилагч, эрүүл мэндийн ажилчид ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа аж.

 Эрүүл мэнд, эмнэлэгийн үйлдвэрчний эвлэл Ковид19  урт хугацаанд үргэлжиж, үүний үр нөлөөгөөр тулгарч буй асуудлуудаа илэрхийлж нийт 56 000 Үйлдвэрчний Эвлэлийн гишүүд дараа сарын 2-ны өдөр ажил хаялт зарлахаар гарын үсэг цуглуулаад байгаа аж.

Тэд, “10% ч хүрэхгүй улсын эмнэлэгийн 80%-д нь Корона вирусын халдвар авсан иргэдийг эмчилж байна. Тиймээс улсын эмнэлэгүүдийг өргөтгөх, нэг сувилагчид ногдох өвчтөний тоог тогтоох тухай хууль, тогтоомж гаргах зэрэг 8 шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа аж.

Эрүүл мэндийн нэгдлийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Жи Сан Ха “Энэ долоо хоногт Засгийн газартай дахин хэлэлцээр хийнэ гэж найдаж байна. Бид ажил хаях тухай шийдвэрийг 26-27-ны өдрүүдэд эцэслэн шийдвэрлэнэ” гэжээ.

 

Э.Нарангарав

Эх сурвалж: 한국일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх