Маргааш 380-аад Афганистанчууд Солонгос улсад орж ирнэ

2021-08-25 16:40

Маргааш буюу 26-нд Солонгос улсын Засгийн газартай хэлэлцээрийн дагуу хамтран ажилладаг Афганистанчуудын гэр бүр болох 380 орчим хүн Солонгос улсад орж ирэхээр талаар ГХЯ-ны дэд сайд Чуй Жун Мүн өнөөдөр мэдэгдэл хийжээ.

Одоогийн байдлаар тэдгээр иргэд Кабулын нисэх онгоцны буудлаас гарч Пакистаны Исилламабад нисэх онгоцны буудалд Солонгос талын онгоцын хүлээн байгаа гэнэ.

ГХЯ-ны дэд сайд Чуй Жун Мүн “ Эдгээр иргэд бол дүрвэгчэд биш. Харин онцгой эрх, гавъяа зүтгэлийнхээ хувиар манай улсад орж ирж байгаа. Тиймээс  Засгийн газрын шийдвэрийн дагуу шуурхай ажлын албыг нэн даруй байгуулж, ГХЯ-наас тэднийг Солонгос улсад нүүлгэн шилжүүлэх, цаашид оршин суух, суурьшуулах асуудлыг хариуцан ажиллахаар шийдвэрлэлээ” гэжээ.

 Солонгос улсад оршин сууж байгаа Афганистанчуудын хувьд Афганистан дахь БНСУ-ын ЭСЯ, КОЙКА, Баграм дахь Солонгос эмнэлэг, Солонгосын мэргэжлийн сургалтын төв, Чарика дахь Солонгосын бүс сэргээн босголтын баг зэрэг байгууллагуудад олон жил ажиллаж амьдарсан хүмүүс аж. Тиймээс тэдний гэр бүлийг хамгаалж Солонгос улсад хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: Ohmynews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх