Кимбабанд 30 хүн хордож, 1 хүн нас баржээ

2021-08-26 19:41

Гёнги мужийн Гуяан хотын нэгэн Кимбабны төрөлжсөн хоолны газраар үйлчлүүлсэн 20 орчим насны эмэгтэй өчигдөр нас барж, тус газраар үйлчлүүлсэн 29 хүн хордлогонд оржээ.

Нас барсан эмэгтэйн хувьд өнгөрсөн 23-ны орой 6 цагийн орчим  энэхүү Кимбабны газраар үйлчлүүлсэн бөгөөд маргааш өдрөөс нь эхлэн халуурч, гүйлгэн, бөөлжиж эхэлсэн бөгөөд өчигдрийн 00 цагийн үед Нэгдсэн төв эмнэлэгийн түргэний тасагт хүргэгдэх замдаа нас баржээ.

 Эрүүл мэндийн төвөөс талийгаачийн үйлчлүүлсэн Кимбабны газарт хоол идсэн үйлчлүүлэгчдэдтэй холбогдон шалгалт хийхэд өнөөдрийн байдлаар нийт 29 хүнээс хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн байна.

Эдгээр иргэдийн дунд мөн ижил шинж тэмдэг илрэн түргэн дуудаж, эмчлүүлсэн үйлчлүүлэгч ч байсан аж.

Мөн өнгөрсөн сарын 29- нөөс энэ сарын 2  хүртэл Гёнги мужийн Ноннам хотын Бүндан дүүргийн 2 Кимбабны таралжсөн газраар үйлчлүүлсэн 276 хүн хордлогонд орж, 40 гаран хүн эмнэлэгт хэвтэж эмчүүлж байсан байна.

Эдгээр газруудын хоолны дээжээс Сальмонеллёз бактери илэрсэн аж.

Энэхүү бактери нь байгалийн гаралтай болон бохир, муудсан хүнсээр дамжин халдварладаг бөгөөд гэдсэнд хорт хавдар үүсгэх аюултай ба шинж тэмдэг нь 6-48 цагийн дараа илэрдэг байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: SBS news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх