Бусан хот, Ургацын баярын үеэр үнийн өсөлтийг хянана

2021-08-27 15:56

Бусан хот нь Чусок буюу Ургацын баярын үеэрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хянаж, энэ сарын 30-наас эхлэн ургацын баярын өмнөх өдөр хүртэл тусгай бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн, шинэ ургацын хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ өсч байгаа бөгөөд Чусокийн баярын үеэр улам өсөх хандлагатай байгаа аж.

Тиймээс Бусан хот нь газар тариалан, мал аж ахуй, далайн бүтээгдэхүүн нийлүүлэгчидэд шууд нөлөөлөх, бодлого, шалгалтыг явуулах болсон байна.

Мөн Ургацын баярын үеэр хэрэглэдэг нийт 16 төрлийн бүтээгдэхүүн болон өдөр тутмын хэрэглээний 9, хувийн хэрэглээний 4 төрлийн бүтээгдэхүүн зэрэг нийт 29 төрлийн бараа бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж, худалдааны төв, зах зэрэг газруудад шалгалт хийж, үнийн өсөлт, үнийн зөрүүг хянахаа мэдэгдлээ.

Эдгээр бүтээгдэхүүнд будаа, байцаа, цагаан манжин, лийр, үхрийн мах, гахайн мах, тахиан мах, өндөг, улаан чавга, илжигэн чих, мёнтэ загас, наймаалж, сэлмэн хошуут загас, амар загас зэрэг орж байгаа аж.

Бусан хотын дарга Паг Хён Жүн “ Энэ жилийн Чусокийн үеэр үнийн өсөлтийг барих бодлого хэрэгжүүлж, Ковид19-ын нөлөөгөөр хүнд хэцүү цаг үеийг туулж буй иргэддээ багахан ч болов тус нэмэр болохын төлөө чадах чинээгээрээ хичээх болно” гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: newsis

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх