Консулын хэлтсийн дэд дарга Г.Оюун-Эрдэнэ "Хохирогч эмэгтэйтэй бид байнга холбоотой байгаа"

2021-09-01 09:54

Сүүлийн үед сошиол хуудаснаа даргадаа зодуулж, доромжлуулан бие болон сэтгэлзүйн хүндхэн хохирол амссан Монгол эмэгтэйн талаар Солонгос дахь Монголчууд төдийгүй дэлхийн Монголчууд санаа сэтгэлээ чилээн анхаарал тавихын зэрэгцээ өөр бусад охид бүсгүйчүүд энэ мэт хэргийн хохирогч болохоос сэргийлцгээе хэмээн дуу хоолойгоо нэгтэн байгаа билээ. 

Энэ хэргийн талаар Солонгос дахь Монгол улсын элчин сайдын яам огт дугарахгүй, хөдлөхгүй байна гэсэн ард иргэдийн бухимдал, хардалтын дагуу бид Элчин сайдын яамны дэргэдэх Консулын хэлтсийн дэд дарга Г.Оюун-Эрдэнэтэй уулзсан юм. 

Тэрээр " Хэрэг гардаг өдрийн маргаашнаас нь л хохирогч эмэгтэйн найз бидэнд хандаж, холбогдсон. Түүнээс хойш бид бүхэн хэргийн үйл явцтай танилцан дипломат харилцаа, хуулийн албаны хүрээнд шат, шатны холбогдох байгууллагуудтай уулзан, хохирогч эмэгтэйг Элчин сайдын яамны нэр дээр батлан даан гаргах зэрэг оролцоотойгоор ажиллаж байна.

 Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа тул бид нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Хохирогч эмэгтэйтэй биечлэн болон утсаар байнгын холбоотой байгаа" гэлээ. 

Одоогийн байдлаар Хохирогч эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хувийн өмгөөлөгчөөр дамжуулан хэргийг шүүлгэж байгаа аж. 

Мөн Солонгос улс дахь элэг нэгт Монголчууд болон "Золбоо ТВ" юүтүб суваг, хохирогчийн найзууд зэрэг сайхан сэтгэлтэй ард иргэдийн буянаар хурдан эдгэж, эрүүл саруул болж, хэрэг үнэн зөв, шудрага шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. 

Э.Нарангарав

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх