Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Шим Сан Жон,"Ажлын 4 хоногтой болгоно"

2021-09-06 21:05

БНСУ-ын 20 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2022 оны 3 сарын 9-д болох билээ. 

Шударга ёс намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Шим Сан Жон сонгуулийн эхний амлалт болгон ажлын өдрийг 4 хоног болгох, ээлжит бус ажилчдад ижил цалин олгох тухай санал гаргажээ. 

Тэрээр "Цаг үеийн өөрчлөлтийг тусгаагүй хуучирсан хөдөлмөрийн хуулиудыг цуцлах ёстой. Би Хөдөлмөрийн стандартын тухай хуулийг хүчингүй болгож, Ажилчидын үндсэн хууль "(Хөдөлмөрийн шинэ хууль) -ийг батална"гэжээ.

Мөн "Хөдөлмөрийн гурван шинэ эрх" -ийг нэгтгэх болно гэдгээ онцлон тэмдэглэв. ▲ 4 хоногийн ажлын долоо хоногт (долоо хоногт 32 цаг) шилжих, 

 ▲ Тогтмол бус ажилчид ижил цалин хөлс олгох

▲ Үндэсний ажлын байрны аюулгүй байдлыг хангах тогтолцоог зохион байгуулалтанд оруулна. 

Ажил хийх урам өгсөн, чөлөөт цагтай, зохион байгуулалттай ажлын байрыг бий болгох болно хэмээн амлалт өглөө. 

Э.Нарангарав

Эх сурвалж: SNS NEWS

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх