Хоёр орны Ерөнхийлөгч дээд хэмжээний цахим уулзалт хийлээ

2021-09-10 17:27

Өнөөдөр буюу 9 сарын 10-ны өдрийн үдээс хойш БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хөх ордоны хурлын танхимаас цахим хэлбэрээр МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дээд хэмжээний уулзалт хийлээ. 

Уулзалт Солонгосын цагаар 15 цагт эхэлж нийт 1 цагийн турш үргэлжилсэн бөгөөд хоёр орны харилцаа болон Ковид19-ын үеийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцлоо. 

Уулзалт эхлэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Монгол хэлээр “Сайн байна уу” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тэрээр “ Солонгос улс бол Монгол улсын гадаад худалдааны хамгийн том 5 түншийн нэг бөгөөд Монгол улс нь бидний бодлогын гол түнш юм. 

Өнөөдөр хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрэх шийдвэр гарлаа.” гэжээ. 

Үүний зэрэгцээ, хоёр талын харилцааг ирээдүй рүү чиглэсэн өндөр түвшинд ахиулахын тулд салбар бүрийн хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээг агуулсан хамтын ажиллагаанд амлалт өглөө.

 Ерөнхийлөгч Мүн "Дэлхийн хамгийн их баялагтай 10 орны нэг болох Монгол Улсын ногоон эрчим хүч болон бусад экологид ээлтэй үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн нээж, өргөжүүлэхийг санал болгов.

 Ерөнхийлөгч Хүрэлсүх үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Солонгосын хамгийн сүүлийн үеийн технологийг Монголын байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, нөөцийн хөгжилтэй хослуулснаар синергетик эффект бий болгох боломжтой" гэж хэлэв.

Мөн "Энэхүү цахим дээд хэмжээний уулзалт нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Хоёр орны удирдагч COVID-19 хямралын эсрэг олон улсын эрүүл мэндийн чадавхийг бэхжүүлэх органик хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох шаардлагатай байна гэдэг дээр санал нэгдэв.

Түүнчлэн Монголд цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг сайжруулах, шар тоос, цаг агаарын ажиглалт зэрэг байгаль орчны асуудалд хариу арга хэмжээ авахад нягт хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар санал нэгджээ.

Э.Нарангарав

Эх сурвалж:  navernews

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх