Солонгос дахь ээжүүд "Алдарт эх"-ийн одонгоо гардан авлаа

2021-09-13 11:03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээ 9 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд болов.

БНСУ-д оршин суугаа иргэн Адъяагийн Алтанчимэг, Бат-Өлзийн Мөнхзаяа, Батмөнхийн Сэлэнгээ, Бат-Өлзийн Лхагвасүрэн нарт “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонг Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн нар гардуулав. Энэ жилийн одон гардуулах арга хэмжээ КОВИД-19 хорио цээрийн дэглэмийн хүрээнд цомхон зохион байгуулагдлаа.

Одон авсан ээжүүд болон үр хүүхэд, гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай!

Эх сурвалж: БНСУ дахь ЭСЯ

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх