Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамнаас 2022 оны төсвөө баталж танилцууллаа

2021-09-14 14:41

БНСУ-ын Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамнаас Ганц бие өрх, өсвөр насны эцэг эх, өрх толгойлсон болон олон соёлт гэр бүл гэх мэт төрөөс үзүүлэх дэмжлэгт хамрагдаагүй олон төрлийн гэр бүлд дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Ялангуяа сүүлийн үед нэмэгдсэн ганц бие өрхүүдийг сэтгэлзүйн хувьд дэмжих зорилгоор ‘Амьдралын мөчлөг бүрт тохирсон зөвлөгөө өгөх хөтөлбөр”-ийг шинээр байгуулах болсон байна. 

Өнөөдөр буюу 14 -ны өдөр, Эмэгтэйчүүд гэр бүлийн яамнаас 2022 онд гэр бүлийн бодлогод зарцуулах Засгийн газрын төсөв болгон 885.9 тэрбум вон баталсан хэмээн мэдээллэсэн нь 2021 онтой харьцуулахад 19.8% (146.6 тэрбум вон)-аар өссөн аж.

  Төсвийн ихэнх хэсгийг шинэ өрх, төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, ганц бие өрх, бага орлоготой өрх толгойлсон гэр бүлийг дэмжих төрөл бүрийн гэр бүлд зориулна гэлээ.

Сүүлийн үед хурдацтай нэмэгдэж байгаа ганц бие өрхөд зориулсан "Амьдралын мөчлөг бүрт тохирсон хөтөлбөр" шинээр байгуулагдах бөгөөд нийт өрхийн эзлэх хувь 31.7% -д хүрч байгаа аж  (Статистикийн алба, 2020 оны байдлаар).  

 Эдгээр боловсролыг улс даяар 12 гэр бүлийн төвд зохион байгуулахаар төлөвлөжээ.

  Мөн өсвөр насны эцэг эхчүүдэд  хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хууль зүйн зөвлөгөө өгөх талаар боловсролын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 950 сая воныг шинээр төсөвлөсөн байна.

Нэмж дурдахад бага орлоготой өсвөр насны хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд харах үйлчилгээнд төрөөс үзүүлэх дэмжлэгийг 85% -иас 90% болгон нэмэгдүүлжээ.

 Олон соёлт гэр бүлийн сургуулийн насны хүүхдүүдийн боловсролын зөрүүг арилгах зорилгоор 3.7 тэрбум воны төсөв (олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан нийгмийн хамгааллын аюулгүй байдлын сүлжээг бий болгох) төсвийг шинээр байгуулсан байна.

Энэхүү төсвөөр Эмэгтэйчүүд, гэр бүлийн яам нь улс орны 140 бүс нутгийн төвөөс мэргэжлийн залуучуудын зөвлөхүүдийг ажиллуулж, эдгээр сургуулийн насны хүүхдүүдэд гэр бүлийн зөрчилдөөн, эрдэм шинжилгээний асуудлын талаар зөвлөгөө өгөхөөс гадна ажил мэргэжил, ажил эрхлэлтийн талаар зөвлөгөө өгөх аж. 

Э.Нарангарав

Эх сурвалж:  한겨레 뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх