БНСУ "Pfizer" вакцины 3 дахь тунг хийх талаар хэлэлцэж байна

2021-09-16 09:52

Америк, Израильд 2 тунгаа хийлгээд дууссан хүмүүс дээр хийсэн судалгаагаар Файзер вакцины үйлчилгээ 2 сар тутамд 6%-аар буурч байгаа нь нотлогджээ.

 Тиймээс Израильд booster shot буюу 3дахь тунг 2тунгаа хийлгээд 6сар болсон 16+ насныханд хийгээд эхлэсэн бөгөөд удахгүй Америк ч бас хийж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

 Солонгос улсын хүн амын 67%нь эхний тундаа хамрагдсан боловч Файзер вакцины 2 тунгаа эрт хийлгэсэн хүмүүс вакцины үр дүн хугацаа явах тусам муудаж байгаатай холбоотойгоор 2 тунгаа хийлгэсэн ч халдвар авахаас болгоомжлохыг уриалж booster shot хийж эхлэх талаар хэлэлцэж байна гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: YTNnews

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх