Согтуугаар жолоо барьсан бичиг баримтгүй Монгол залуу баригджээ

2021-10-07 13:20

Жолооны үнэмлэхгүй дээр нь архи уун шаттай машин барьж явсан оршин суух бичиг баримтгүй 30 орчим насны Монгол залуу цагдаад баригджээ.

Инчон хотын Геяан цагдаагийн хэлтсээс өчигдөр шөнийн 00 цагийн үед жолооны үнэмлэхгүй, согтуугаар 2 км орчин жолоо барьсан Монгол залууг саатуулаад байгаа аж.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй сэжигтэй машин байна гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар ирэхэд машинаасаа гарч 100 метр орчим зугтсаны эцэст баригджээ.

Тэрээр жолооны үнэмлэхгүйгээр ажлынхаа машиныг барьж байснаас гадна согтууруулах ундааны агууламж 0,08% байсан байна.

Цусан дахь согтууруулах ундааны агууламж 0,08% гарсан тохиолдолд жолооны үнэмлэхийг цуцлах арга хэмжээ авдаг аж.

Мөн 2017 онд Солонгос улсад аялал жуулчлалын визээр ирсэн бөгөөд хугацаа нь дууссан байсныг цагдаагийн байгууллага илрүүлж, цагаачлалын албанд хүлээлгэн өгчээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: MBC news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх