Хэвийн амьдралд үе шаттай шилжэх бодлогын хороо байгуулагдаж анхны хуралдаанаа хийлээ

2021-10-13 15:00

БНСУ-ын Засгийн газар үе, шат дараалалтайгаар урьдчилан сэргийлэх журмыг бууруулах зорилгоор өнөөдөр буюу 13-ны өдөр, хэвийн өдөр тутмын амьдралыг сэргээх ажлын хороог байгуулж, анхны хуралдаанаа хийлээ.

Энэхүү ажлын хороогоор дамжуулан нарийн үе шаттай бодлого боловсруулж, энгийн амьдралд шилжихээр төлөвлөж байгаа гэнэ.

Сүүлийн 5 хоног үргэлжлэн Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо өдөрт 1000 орчим байгаа бөгөөд вакцинд хамрагдах иргэдийн тоо ч нэмэгдсээр байгаа нь хэвийн амьдралдаа шилжихэд дөхөм болж байна хэмээн үзэж байгаа аж.

Одоогоор хэрэгжиж буй “Нийгмийн харилцаанд зай барих журам” энэ сарын 17-ны өдрийг хүртэл хэрэгжих бөгөөд 18-наас эхлэн хэрэгжих журмыг энэ Баасан гараг буюу 15-ны өдөр зарлана.

Өнөөдрийн байдлаар нийт ард иргэдийн 78.1% нь вакцины эхний тундаа хамрагдсан бол 60.8% нь бүрэн тундаа хамрагдаад байна.

Халдвар аюулгүй байдлаас урьчилан сэргийлэх хорооны 13-ны өдрийн мэдээлэлснээр 00 цагийн байдлаар 1584 хүн Корона вирусын шинж тэмдэг илэрсэнээс 1571 нь дотоодоос, 13 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 머니투데이

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх