21-ны өдрөөс эхлэн Хүүхэд хамгаалах бүсэд машин зогсоовол өндөр торгууль оногдуулна

2021-10-13 16:12

Сөүл хот нь 21-ны өдрөөс эхлэн Хүүхэд хамгааллын бүсийн тэмдэглэгээтэй бүх зам дээр машин тавихыг хориглолоо.

Өнгөрсөн тавдугаар сард Замын хөдөлгөөний тухай хуулийг шинэчлэн найруулсны үр дүнд замын хажууд шар шугам байхгүй байсан ч  Хүүхэд хамгааллын бүсэд зогссон бүх тээврийн хэрэгслийн дугаар бүртгэгдэж торгуул оногдохоор болсон.

Дугаар нь бүртгэгдсэн тохиолдолд энгийн замын торгуулаас 3 дахин их торгуул оногдуулах бөгөөд суудлын машин 120,000 вон, том оврийн суудлын машин 130,000 вон торгуул оногдуулах гэнэ.

Сөүл хотын захиргаанаас цагдаагийн газартай хамтран эрчимтэй ажиллагаа явуулахаа мэдэгдсэн бөгөөд 24 цагийн камерийг нэмэгдүүлж, хүүхэд хамгаалах бүс дахь бүх машины зогсоолуудыг аажмаар байхгүй болгохоор төлөвлөж байгаа аж.

Хол гэртэй болон хөдөлгөөний бэрхшээлээс болж машинаар зорчдог сурагчдын хувьд түр зуур машин зогссохыг зөвшөөрсөн “ Аюулгүй зогсоолын бүс”-ыг хэрэгжүүлэх гэнэ.

Энэхүү “Аюулгүй зогсоолын бүс” нь Сөүл хотын нийт 1741 хүүхэд хамгааллын бүсийн 201 бүсэд урьдчилан хэрэгжих учир эцэг эхчүүд тухайн сургуулиас урьчилан мэдээлэл авч, шалгах шаардлагатай аж.

Э.Нарангарв

Эх сурвалж: MBC news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх