Ковид19 халдварын тархалт дахин 2000 давлаа

2021-10-28 15:19

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлснээр 28-ны 00 цагийн байдлаар БНСУ-д 2111 хүн Корона вирусын халдвар авсан байна.

Энэ нь сүүлийн үед 1000-тай халдварын хэмжээ 20 өдрийн дараа дахин 2000 давж байгаа юм.

Хорио цээрийн хэлтсийн дарга Пак Хян “ Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ковидын тархалт бага багаар нэмэгдэж байна. Мэргэжилтнүүд 11 болон 12 сард илүү нэмэгдэх магадлалтай хэмээн үзэж байна” хэмээн мэдэгджээ.

Мөн тархалт дахин нэмэгдэх болсон шалтгаан нь ард иргэд сэтгэл санаа тайвширч, нийгмийн харилцаанд илүү идэвхитэй орох болсноос гадна вакцинд хамрагдаагүй иргэд байгаа нь нөлөөлж байна гэж үзэж байгаа юм.

Засгийн газраас 11 сараас эхлэн хэвийн амьдралд эргэж орох шат дараалалтай бодлогыг хэрэгжүүлж эхлэх бөгөөд энэхүү халдвар тархалтыг багасгахын тулд ард иргэд хувь, хувьдаа сахилга баттай байж, маск тогтмол зүүх зэрэг урьдчилан сэргийлэх журмыг чандлан биелүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Э.Нарангарав

Эх сурвалж: 세계일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх