БНСУ, “With Corona” зогсоож магадгүй

2021-11-19 13:57

БНСУ-ын ерөнхий сайд Ким Бү Гём өнөө өглөөний Сөүл дахь Засгийн газрын ордонд болсон Төвийн бүсүүдийн эмнэлэгийн удирдлагуудтай хийсэн уулзалтан дээр “ Бид дахин дэгдэж буй Ковид19 вирусыг дарж чадахгүй бол хэцүүхэн эхлүүлсэн энгийн амьдралдаа эргэж орох журам, бодлогыг түр зогсоохоос өөр аргагүйд хүрнэ гэдэгт санаа зовж байна” гэжээ.

Хорио цээрийн дэглэмтэй тэмцэх төв штабын мэдээлэлснээр сүүлийн гурван өдөр дараалан 3000  гаран Ковид19-ын тохиолдол илрээд байгаа бөгөөд өнөөдөр буюу 19-ны өдрийн 00 цагийн байдлаар дотоодоос 3011, гадаадаас 23 тохиолдолд, нийт 3034 батлагдсан байна.

 Ким ерөнхий сайд “  Энгийн амьдралдаа эргэж орох журам” хэрэгжсэнээс хойш  Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо өнгөрсөн 10 сараас 30% нэмэгдсэн бөгөөд үүний 80% орчим нь төвийн бүсүүд хамаарагдаж байна.

Тэр дундаа хөгшид, өндөр настай хүмүүс элт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа бөгөөд төвийн бүсүүдэд эмнэлэг, ор зэрэг дутагдах томоохон асуудлууд үүсээд байна. Тиймээс эмнэлэгийн орыг хамгийн түрүүнд өргөтгөх шаардлагатай бөгөөд эмнэлэгийн салбарт хэрэгтэй бүхий л хэрэгсэл болон хүний нөөцийг шуурхай бүрдүүлэхийг хичээх болно” гэлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх