БНСУ, “Корона вирусаар урьдчилан сэргийлэх 3-р тунд заавал хамрагдах шаардлагатай”

2021-11-29 16:37

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр буюу 29-ны өдөр Хөх ордонд болсон COVID-19-ийн хорио цээрийн тусгай хуралд оролцлоо.

Тэрээр “Хорио цээрийн тусгай арга хэмжээний гол түлхүүр бол вакцинжуулалт юм. Тиймээс 2 тун вакцин хийлгэсэн иргэдийг бүрэн тундаа хамрагдсан хэмээн хүлээн зөвшөөрч байсан бол шинэ хүчтэй вирус болон Корона вирусны хурдацтай тархалтаас сэргийлэхийн тулд нэмэлт вакцины 3-р тунд хүн бүр хамрагдаж бүрэн тундаа хамрагдсанаар хүлээн зөвшөөрөх шаардлагатай байгааг санал болголоо.

Өөрөөр хэлбэл 2 тундаа хамрагдсан иргэдийг бүрэн тундаа хамрагдсан гэж үзэж байгаа бол цаашид 3-р тундаа хамрагдсан иргэдийг бүрэн тундаа хамрагдсанаар тооцох гэнэ.

Хорио цээрийн албанаас өнөөгийн байдал хурдацтайгаар доройтож, аюултай байдалд байгаа тул хэвийн амьдралдаа эргэж орох нэмэлт горимыг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн дүн шинжилгээ хийжээ.

Мөн илүү аюултай нөхцөл байдалд хүрэхээс өмнө хорио цээрийн онцгой чанга бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Засгийн газар, шинэ төрлийн мутаци болох "омикрон мутаци"-ын эсрэг авах арга хэмжээг ч мөн адил танилцууллаа.

Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабын дарга Квон Дог Чол хэлэхдээ, "Шинэ Омикрон мутант вируснаас урьдчилан сэргийлэх зорилгоор өчигдөр (28-ны) 00:00 цагаас эхлэн Өмнөд Африк зэрэг Африкийн найман улсын иргэдийн дунд богино хугацаагаар орж ирж буй иргэдийг хүлээн авахгүй болохыг мэдэгдэж, удаан хугацаагаар оршин суух тохиолдолд 10 хоног хорио цээрийн дэглэмд хамруулна” хэмээн мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх