Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь салбар зөвлөл "Хамтдаа 4 жил" V чуулга уулзалт 2020оны 6-р сарын 14ны өдөр Сөүл хотын Хана банкны гадаад иргэдийг дэмжих сургалт төвд амжилттай болж өнгөрлөө.
Цаг үеийн байдлын улмаас олон хүн хамруулан хийх боломжгүй тул 2019-2020оны удирдах зөвлөлийн гишүүд болон шинээр элсэн орж буй гишүүдийн хамтаар нийт 25 хүн оролцлоо.
1-р хэсэгт:
*Салбар зөвлөлийн зорилго, танилцуулга
*2019-2020 оны үйл ажиллагааны тайлан
*Санхүүгийн тайлан
*Үйл ажиллагааны төлөвлөгөө
зэргээр үргэлжлэн МЗХ-БНСУ салбар зөвлөл 2019-2020 оны нэг жилийн ажлаа тайлагналаа.
2-р хэсэг:
2019-2020 оны ажлын жилд МЗХ-БНСУ салбар зөвлөлд ажиллаж ийнхүү сонгуульт ажилаа амжилттай дуусгаж буй Удирдах зөвлөлийн гишүүддээ талархалын бичгийг гардуулав.
Мөн 2019-2020онд салбар зөвлөлд идэвх чармайлт гарган ажиллаж хилийн чанад дахь тэр дундаа БНСУ дахь Монгол залуусын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж өөрийн алтан цаг заваа харамгүй зориулсан дараах гишүүдийг МЗХ-ны нэрэмжит дараах медалиар шагнасан байна.
Б. Уран - эрдэнэ- МЗХ хөдөлмөрийн алдар
О.Уянга - МЗХ тэргүүний залуу
Б. Хашбүжин - МЗХ тэргүүний залуу
А. Ууганбаяр - МЗХ тэргүүний оюутан
3-р хэсэг:
2020-2021 онд МЗХ-БНСУ дахь салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй залуусын онлайн ярилцлага авсан бөгөөд ярилцлаганд тэнцсэн залуус маань энэхүү өдөр хүрэлцэн ирсэн. Нийт 20 хүн ярилцлага өгсөнөөс 9 хүн тэнцсэн бөгөөд энэ өдөр өөрсдийгөө танилцуулан, үйл ажиллагаанд хэрхэн яаж оролцох, нийгмийн идэвх ажлын туршлага зэргээс танилцуулан дараах 9залуу УЗ гишүүнээр сонгогдсон.
А.Сарангэрэл, Б.Энхсайхан, Э.Пүрэвдаваа, С. Урангуа, Ч.Ариунболд , Д.Пүрэвсүрэн, Д.Баасандорж, Б.Замилан, Ч.Энх-Амар нартаа цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Мөн дэд тэргүүн асан Д.Уянга цаашид салбар зөвлөлийн хяналтын албанд Удирдах зөвлөлд О.Уянга, Б.Батдолгор, Б.Тэмүүлэн, А.Ууганбаяр, Б.Хашбүжин, Батдэлгэр нар тус тус улиран ажиллахаар болсон байна.
4-р хэсэг:
2016оны 6-р сард анхны чуулганаа хийн МЗХ-ны салбар зөвлөлийг албан ёсоор байгуулж байсан бол өдгөө 4 дахь жилдээ ийнхүү амжилттай үйл ажилгаагаа явуулж байна.