Умард Солонгосын тал Кесон дахь (хоёр Солонгосын хилийн ойролцоо тосгон) Солонгос хоорондын холбооны төлөөлөгчийн газрыг дэлбэлээ гэж БНСУ-ын Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. “БНАСАУ орон нутгийн цагаар 14:49 цагт Солонгос хоорондын Кесон дахь холбооны төлөөлөгчийн газрыг дэлбэллээ” гэж мэдэгдэлд дурдсан байна. Эл явдлаас хэдхэн цагийн өмнө БНАСАУ Солонгос хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан цэрэггүй бүсэд анги нэгтгэлээ эргүүлэн байрлуулахаар болсон тухай мэдэгдсэн юм.
БНСУ-ын зэвсэгт хүчин Умард Солонгосын цэргийн үйл ажиллагааг анхааралтай ажиж, өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. Тэргүүн шугамын анги нэгтгэлүүдий командлагчдыг байрандаа үлдэхийг тушаасан байна.