Солонгосын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдэд боломж нээгдлээ

2022-05-15 16:29

БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас тус улсын иргэнтэй гэр бүл болсон 🤵🏻‍♂️👰🏼‍♂️  F5, F6 визтэй гадаад иргэд жилд 2 удаа гэр бүл, төрөл садандаа урилга явуулж Солонгос улсын газар тариалан, загас агнуурын салбарт ажиллах хүч болох боломжтой боллоо. 

 Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдийн ах дүү, төрөл садан нь 19-55 насны иргэд байх ёстой бөгөөд Солонгос улсын хилээр нэвтрэхэд ямар нэгэн асуудалгүй байх шаардлагатай аж.

Мөн ямар нэгэн халдварт өвчингүй байх шаардлагатай бөгөөд жирэмсэн эсвэл төрөөд 1 жил болоогүй бол виз олгох боломжгүй гэнэ.

Урилгаар ирж буй иргэдэд 3 сарын С-4 виз болон 5 сарын Е-8 виз олгох юм байна.

2022 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цаг 9160вон, 1сарын 1.914.440 байна. 

Э. Нарангарав 

Эх сурвалж: 법무부 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх