40 гаруй насны монгол ажилчин Инчон хотод барилгын ажил хийж байгаад нас барж, цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Инчон хотын цагдаагийн газрын мэдээлснээр өнөөдөр /30-ны өдрийн 11:50 цагт Инчон хотын Ёнсу-гу хотын Оннён-дунд байрлах 7 давхар барилгын 6 давхарт бага оврын экскаватороор ажиллаж байсан монгол залуу нас барсан байна.
Осол гарах үед А-гийн жолоодож явсан эксковатор нүхэнд түрүүлж унаж тэнцвэрээ алдсан бөгөөд А ч мөн гадаа унаж хүнд машин, нүхний завсарт тээглэсэн нь тодорхой байна.
Энэхүү барилгын талбайд сауныг асрамжийн газар болгон ашиглахын тулд засварын ажил хийгдэж байв.
Цагдаагийнхан ослын уг шалтгаан, тэр дундаа аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдсөн эсэхийг шалгаж байна.
Эх сурвалж: SBS News