БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн 11-ний өдрийн хуралдаанаар ирэх оны 1-3 дугаар сарын хооронд маскнаас бүр мөсөн салах тухай хэлэлцсэн байна.
Гамшиг, Аюулгүй байдлын эсрэг тэмцэх төв бодлогын хороонд хамгийн анх Дэжон хотын захиргаа (대전시) тус хотод ирэх 1 дүгээр сараас дотор орчинд маск зүүх журмыг цуцлах тухай хүсэлт тавьсан бол үүний дараагаас Чүнчоннам муж( 충청남도) Бусан ( 부산) зэрэг мөн адил маск зүүх журмыг цуцлах тухай санал хүсэлтээ гаргажээ.
Тиймээс БНСУ-ын Засгийн Газар дотор орчинд маск зүүх журмыг цуцлах тухай хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд наанадаж 1 дүгээр сар цаандаж 3 дугаар сард цуглана хэмээн үзэж байгаа аж
Э Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스