БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй Солонгосын соёлыг түгээгч залуусын дундах “Мүжигэ” (Солонго) хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн арга хэмжээ 2023 оны 3 сарын 17-нд ЭСЯ-ны их танхимд зохион байгуулагдлаа. Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү 16 залууст батламж гардуулж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд Солонгосын соёлыг түгээх залуусын идэвхи чармайлт нь үнэ цэнэтэй туршлага хуримтлуулах боломж болохыг дурдлаа. Энэхүү 16 залуус нь 2023 оны 12 дугаар сар хүртэл Солонгос улс, солонгосын соёлыг таниулан сурталчилсан контент бүтээхээс гадна БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны олон нийтийн дипломатын үүргийг гүйцэтгэх юм.