БНСУ-ын Засгийн газар 100 гаруй технологид санхүүжилт авах давуу эрх олгоно.
БНСУ-ын Шинжлэх ухааны яам 2027 он гэхэд технологийн гурван түлхүүр салбарт 160 их наяд вон буюу 122 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдлээ. Үүнд хагас дамжуулагч, дэлгэц, шинэ үеийн цэнэг хураагуурын судалгаа, хөгжүүлэлт багтжээ.
БНСУ-ын Засгийн газарт өргөн барьсан замын зураглалд дотоодын аж ахуйн нэгж, судалгааны төвүүдэд хувийн хэвшил болон Засгийн газрын хамтарсан санхүүжилт олгохоор тусгасан байна. Ингэснээр дээрх гурван салбарт шинэ зах зээл бий болгохыг зорьжээ. Тус улсын Засгийн газар 100 гаруй технологид санхүүжилт авах давуу эрх олгох юм.
Эхний ээлжид БНСУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн судалгаа ба хөгжүүлэлтийн талаарх төслийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, гарсан үр дүнг хуваалцах хувийн болон олон нийтийн зөвлөлдөх хороог энэ оны эцсээр байгуулах юм байна.
Тус улсын Засгийн газрын судалгаа, хөгжүүлэлтийн төлөвлөгөө дээрх чиглэлд чадварлаг сурагчид, мэргэжилтнүүдийг холбогдох салбаруудад тодорхой хугацаанд ажиллуулж, амжилттай судалгаа, хөгжүүлэлт явуулахад чиглэсэн мэргэжлийн баг бий болгохоор төлөвлөжээ.
БНСУ Азийн дөрөв дэх том эдийн засагтай улс болохын тулд гол салбарууддаа үзүүлэх санхүүгийн, Засгийн газрын дэмжлэгт ихээхэн анхаарч байна. Тухайлбал өнгөрсөн сард БНСУ-ын Парламент чип үйлдвэрлэгчид, бусад стратегийн салбаруудад татварын томоохон хөнгөлөлт үзүүлэх замаар хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой хуулийн төсөл баталсан юм.