Орчуулагчаар ажиллаж байсан 20 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

2023-06-06 19:42

БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат орчуулагчаар ажиллаж байсан 20 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагджээ.
 
Тодруулбал, Чэжү аралд зохион байгуулагдсан тоглолтын дараа Монгол Улсаас оролцсон бүжгийн хамтлагийнхантай архи ууж байгаад уг хэрэг гарсан байна.
Дээрх хэрэг өчигдөр(2023.06.04) үүрээр гарсан бөгөөд Л.Мөнхбатыг бэлгийн хүчирхийллийн хэргээр саатуулаад байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
 
KBS телевизийн мэдээнд:
Тоглолтын дараа бүжгийн хамтлагийнхантай архи ууж байгаад орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Тухайн үед хохирогч өрөөнөөсөө гарч буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан байна.
Тэрээр цагдаагийн мөрдөн байцаалтын явцад зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ч баривчлах тогтоолыг танилцуулах үед мэдүүлгээсээ буцаж үгүйсгэж байгаа аж.
Мандал сумын засаг даргын орлогчийг хохирогчийг эсэргүүцэх чадваргүй үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хүчингийн хэргээр баривчлан үргэлжлүүлж шалгаж байна хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж:KBS

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх