1. Нийтлэг үндэслэл

  1. МКОР ХӨТӨЧ ХХК (цаашид “Компани” гэх) нь интернет сайт болох MKOR.mn болон iOS, Android үйлдлийн системтэй гар утасны програм дээр үзүүлэх үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.
  2. Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
    • Компани – МКОР ХӨТӨЧ ХХК;
    • Сайт – MKOR.mn интернет сайт болон iOS, Android үйлдлийн системтэй гар утасны аппликейшн болох түр хугацааны зар байршуулах платформ (цаашид “Сайт” гэх);
    • Хэрэглэгч – энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн Компанийн үйлчилгээг авч буй хувь хүн болон хуулийн этгээд;
    • MKOR.mn үйлчилгээ – сайтын туслалцаатай Компанийн үзүүлж буй төлбөргүй үйлчилгээ.
  4. Хэрэв Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол сайтыг орхин, аппликейшнийг устгахыг зөвлөж байна. MKOR.mn сайтын үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. MKOR.mn-ээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
  5. MKOR.mn дэх аль нэг үйлчилгээг ашиглаж эхлэх, аппликэйшн суулгах эсвэл бүртгүүлснээр Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд MKOR.mn-ий үйлчилгээг авах эрхгүй болно.
  6. Компани нь интернет Хэрэглэгчдэд тус нөхцөлийн дагуу үйлчилгээг ашиглахыг санал болгож байна.
  7. Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Компанийн оролцоогүйгээр явагддаг болно. Компани нь зар байршуулах худалдааны платформоор л хангадаг болно.

2. Зар нийтлэх журам

  1. Хэрэглэгч нь сайтын заасан хуудсыг бөглөснөөр өөрийн санал болгож буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайтад зарлан нийтлэх бүрэн эрхтэй.
  2. Хэрэглэгч сайтын гишүүнээр саадгүй бүртгүүлэх бүрэн эрхтэй бөгөөд өөрийн бүртгэлээрээ сайт болон апплекейшнд нэвтэрч үйлчилгээг авах эрхтэй.
  3. Сайтын үйлчилгээг авснаар энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дүрэм журмыг заавал мөрдөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  4. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, нууц кодтой холбоотой бүх асуудлын хариуцлагыг өөрөө үүрнэ.
  5. Нэг Хэрэглэгч нь (хувь хүн болон хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна. Нэгээс илүү бүртгэлтэй байх нь хориотой тул автомат системээр тогтоогдсон давхар бүртгэлүүд түр хаагдах болон түгжигдэх болно.
  6. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд өгөхгүй байх үүрэгтэй.
  7. Бараа, үйлчилгээг санал болгон зар нийтэлж буй Хэрэглэгч нь өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг сайтын журмын дагуу нийтлэх эрхтэй. Зар нийтэлснээр зарын эзэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэлсэн барааг зарах, үйлчилгээг үзүүлэх эрхтэй гэж ойлгоно.
  8. Зарын эзэн нь борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр бүрэн хариуцна.
  9. Худалдан авагч, захиалагчийн талаас барааны баталгаат хугацаа, чанар аюулгүйн байдлыг, түүнчлэн санал болгосон үйлчилгээнийх нь тусгай зөвшөөрлийг нэхэмжилсэн тохиолдолд зарын эзэн буюу худалдагчийн талаас батлан дааж, тэдний хүсэлтийг биелүүлэх үүрэгтэй.
  10. Зарын эзэн нь өөрийн зарлаж буй бараа бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл олсон тохиолдолд нэмэлт мэдээллийг зард засвар оруулан нэмэх үүрэгтэй.
  11. Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл нь барааны тайлбар хэсэгт бичигдсэн байх ба үйлчилгээ үзүүлэх нөхцөл нь үйлчилгээний тайлбарт бичигдэх ёстойг анхаарах. Худалдаалж буй бараа бүтээгдэхүүн болон санал болгож буй үйлчилгээнийхээ үнэ хөлсийг зарын эзэн үнэлэх ба хууль дүрэмд харшлахгүй болно.
  12. Зарын эзэн нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ идэвхтэй сурталчлах эрхтэй бөгөөд өрсөлдөгч худалдагчдад саад болохгүй байх үүрэгтэй. Үүнд эдгээр зүйлсийг хориглохгүй болно:
    • Өөр бусад зарын самбар, худалдаалах талбай, интернет дуудлага худалдаа болон интернет дэлгүүрийн талаарх мэдээлэл.
  13. Компани нь нийтлэгдсэн зарын хугацааг сунгах, зарын байршлыг өөрчлөх эрхтэй. Хэрэв зарын эзэн нь сайтын дотоод журам болон хууль дүрмийг зөрчиж, алдаатай зар нийтэлсэн тохиолдолд Компани зар нийтлэхийг хориглож, устгах эрхтэй.
  14. Зар оруулахад дараах зүйлсийг хориглоно:
    • Нэг хаягаас ижил зар нийтлэх;
    • Зарын утга санаа давхцах;
    • Өөр хоёр хаягаас нэг зарыг хуулж зар оруулах;
    • Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байрын зар оруулахдаа хайж байна, худалдаж авна, санал хүлээж байна гэж зарлах;
    • Зарын гарчиг, утга агуулга нь зарын категорид тохирохгүй байх;
    • Зарын гарчигт цэг тэмдэг болон өөр бусад тэмдэгтүүд бичих;
    • Зарын гарчиг, оруулсан зураг, зарын тайлбар нь хоорондоо утга санааны зөрчилтэй байх;
    • Нэг зар дээр хэд хэдэн бараа бүтээгдэхүүн зэрэг зарлах;
    • Зар нийтлэхдээ өөр бусад сайтын холбоос (линк) болон MKOR.mn-ий холбоос бичиж оруулах;
    • Улсын хэмжээний хориотой бараа бүтээгдэхүүнийг зарлан нийтлэх;
    • Нийтэлж буй зарын утга, байршил нь тухайн зарлагчийн сайтад бүртгүүлсэн хотын байршлаас зөрөх.
    • Зар нь сайтын админаар дамжин хянагдаж, шаардлага хангасан бол нийтлэгдэнэ.
  15. Дараахи зүйлсийг сурталчилан нийтлэхийг хориглоно:
    • Архи согтууруулах ундаа
    • Тамхи, тамхины төрөл
    • Мансууруулах бодис
    • Эротик, секс, садар самуунтай холбогдох хэрэгсэл, үйлчилгээ
    • Хулгайн болон хууль бус бараа, үйлчилгээ
    • Хүний эрүүл мэнд, аюулгүйн байдалд хор хөнөөлтэй, аюултай бараа
    • Рентгений аппарат, түүний сэлбэг, дагалдах хэрэгсэл болон бусад цацраг идэвхт бодис хэрэглэдэг аппарат
    • Байж боломгүй бараа бүтээгдэхүүн
    • Улсын шагнал, тэмдэг, хувь хүний бичиг баримт болон эдгээрийн албан бланк
    • Галын аюултай хэрэгсэл, хүнд хор хөнөөлтэй хүйтэн байлдааны зэвсэг
    • Эмчилгээний чанартай бараа бүтээгдэхүүн: бүх төрлийн эм, эмчилгээний өвс, биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн, спорт тэжээл, уураг, витамин, тураах бүтээгдэхүүн, ногоон кофе, цай, амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хоолны нэмэлтүүд
    • Далдын болон ер бусын үйлчилгээ: зурхайн үйлчилгээ, алгын хээ унших, эдгээгч, Аура зураг оношилгоо, бөө, мэргэ төөрөг, уламжлалт бус эмчилгээ
    • Гуравдагч этгээдийн оюуны өмч
    • Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд
    • Дархан цаазтай болон хориотой ан амьтдын яс, арьс, эрхтэн, хэрэглэл гэх мэт: үлэг гүрвэлийн яс, зааны соёо, мөн түүнчлэн үнэт чулуу, музейн үзвэр, бүтээлүүд
    • Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцоос гаргасан хориотой амьтан, ургамлыг худалдаалахыг тус тус хориглоно.
    • Зар сурталчилгааны тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хориотой зүйлс
  16. Зар нийтлэх дүрэм
    1. Зарлагчийн хувийн мэдээлэл
      • Нэр бичих талбарт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг бичихгүй байх
      • Зарлагч нь нэрээ үнэн зөв, албан ёсны бүтэн нэрээ бичнэ
    2. Зарын гарчиг
      • Зарын гарчигт зөвхөн зарлаж буй бараа, үйлчилгээ, ажлын байрны нэрийг бичнэ. Бусад мэдээллийг зарын тайлбар хэсэгт бичнэ. Гарчиг нь зарын тайлбартайгаа нийцэх ёстой.
      • Үндэслэлгүй том үсэг, таслал цэг тэмдэг ашиглахыг хориглоно.
      • Зарын гарчиг хэсэгт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно.
    3. Зарын тайлбар
      • Зарын тайлбарт үндэслэлгүй цэг тэмдэг, том үсэг ашиглахгүй байх
      • Зарлаж буй бараа, үйлчилгээ, ажлын байр буюу оруулсан зургийн тухай тайлбарлан бичнэ.
      • Зарын тайлбар нь зөвхөн бараа, үйлчилгээний тухай тодорхой мэдээллийг оруулах ба өөр бусад дэлгэрэнгүй мэдээлэл, сурталчилж тайлбарлахгүй болно. Зарын тайлбарт бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээний нөхцөлийг бичиж оруулахыг зөвшөөрнө.
      • Зарын тайлбарт зарлаж буй бараанаас гадна өөр бусад үнийн санал, барааны саналыг дурдахыг хориглоно.
      • Зарын тайлбарт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно.
    4. Зарын фото зураг
      • Зураг нь зарын утга агуулгатай нийцсэн байх ёстой.
      • Фото зураг нь ямар нэгэн тамгатай тохиолдолд ашиглахыг хориглоно.
      • Фото зурагт албан байгууллагын нэрийг тамга болгон оруулахыг зөвшөөрнө. Тамга нь зургын доод эсвэл дунд хэсэгт байрлана. Байгууллагын нэр тунгалаг байх ба жижиг үсэг ашигласан байна.
      • Зурагт холбоо барих хаяг оруулахгүй байхыг хатуу анхаарна уу.
    5. Үнэ
      • Зөвхөн санал болгож буй бараа, үйлчилгээний үнийг бичнэ.
      • Хэрэв үнийн дүн, урьд нь байснаасаа хямдарч буурсан тохиолдолд хямдруулсан шалтгаан буюу бараа муудаж хуучирсан гэх мэт бусад тайлбарыг зарын тайлбар хэсэгт бичиж оруулна.
  17. Компани нь эрх бүхий байгууллага болон холбогдох засгийн газрын байгууллагын шаардлагын дагуу зарыг устгах эрхтэй. Компани нь өөрийн үзсэнээр зарыг нийтийн ёс суртахуунгүй гэж үзвэл устгах эрхтэй. Чанарын шаардлага хангаагүй, сайтын зарын дотоод дүрмийг зөрчсөн, улсын хууль цаазад харшилсан зарыг сайтын зүгээс устгах бүрэн эрхтэй.
  18. Сайтын удирдлага буюу Компанийн эрх, үүрэг:
    • Хэрэглэгч буюу зар нийтлэгчийн өөрийнх нь бичиж найруулсан зарын утга агуулгад өөрчлөлт оруулахгүй байх.
    • Зарлаж буй барааны мэдээлэл хуурамч, байж боломгүй тохиолдолд зарыг хүчингүйд тооцно. Тэр тусмаа тухайн барааны үнэ нь хэт худал үнэлэгдсэн байвал зар устгагдана. Бараа, үйлчилгээний санал болгож буй үнээ үнэн зөв, бодитойгоор үнэлнэ.
    • Зарын гарчиг нь зарын тайлбартай уялдаа холбоотой, утга нэгтэй байх ёстой ба гарчигт зарлагчийн холбоо барих утасны дугаар, хаяг бичигдэхгүй байх ёстой.
    • Хэрэглэгч хоорондын харилцаа холбоог илүү хөнгөвчлөхийн тулд сайт нь Хэрэглэгчийн холбоо барих хаяг, утасны дугаарын мэдээллийг бусад Хэрэглэгчдэд хязгаарлаж болно. Бусдын мэдээллийг ашиглах эрхийг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
    • Хэрэглэгчийн бичсэн зарын утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт сайт хариуцлага үүрэхгүй болно.
    • Хориотой бус, улсын хууль цаазад харшлаагүй, сайтын хориотой барааны жагсаалд ороогүй бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байрын зарыг нийтэлж болно.
  19. Зарыг дараахи шалтгаануудаар устгана:
    Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч зөрчсөн гэж үзвэл Компани нь Хэрэглэгчийн нийтэлсэн зарыг доорх шалтгаанаар устгах эрхтэй:
    • Тухайн Хэрэглэгчид нийтлэгдсэн бараа, үйлчилгээтэй нь ижил төстэй зар байх
    • Зарын оруулсан мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл, зар нийтлэх журам болон холбогдох хууль тогтоомж зөрчих
    • Зард агуулагдах мэдээлэл нь бодит бус байх
    • Зарын гарчиг нь зарын мэдээлэл тайлбартай холбогдолгүй байх
    • Зарын гарчигт олон тооны цэг таслал, анхааруулгын тэмдэг, том үсэгтнүүд ашиглан оруулсан байх
    • Зарын гарчиг болон тайлбарын зурагт интернет хаяг буюу бусад сайтын холбоос бичигдсэн байх
    • Зураг нь зарын утга агуулгатай нийцээгүй, шууд хамааралгүй байх
    • Зураг нь интернет сайтаас хуулсан, абстракт, үл ойлгогдох
    • Зурагт ямар нэгэн хаяг оруулсан байх (бусад сайтын холбоос, е-мэйл, утасны дугаар, Skype, Facebook хаяг, г.м.)
    • Зургийн чанар буюу пиксел муу, сурталчилж буй бараа зураг дээрх бусад бараанаас ялгарч харагдахгүй байх
    • Тухайн зарын категорид үл таарах
    • Хэрэглэгчдийн зүгээс болон бусад байгууллагаас оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол ирэх, мөн холбогдох засгийн газрын байгууллагын шаардлагын дагуу
    • Бусад Хэрэглэгчдийн сурталчлах эрх зөрчигдсөн талаарх үндэслэлтэй гомдол ирэх.

3. Талуудын эрх үүрэг

  1. Компанийн үйлчилгээг ашиглан нэвтрэн үзэх боломжтой дизайны элемент, текст, график, дүрслэл, видео, компьютерын программ, мэдээллийн бааз, дуу хөгжим, дуу, бусад объект, түүнчлэн үйлчилгээний цахим хуудсанд байрлуулсан ямар нэгэн агуулга нь Компанийн, Хэрэглэгчдийн болон бусад эрх эзэмшигчийн онцгой эрх болно.
  2. Агуулга болон үйлчилгээний бусад элементүүдийг зөвхөн санал болгосон үйл ажиллагааны хүрээнд ашиглах боломжтой юм. Сайтын байрлуулсан ямар нэгэн агуулгыг зохиогчийн эрх эзэмшигчээс урьдчилан зөвшөөрөлгүйгээр өөрөөр ашиглаж болохгүй болно. Үүнд: дахин боловсруулах, хуулбарлах, түгээх, г.м. зүйл багтана.
  3. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг нийтлэх эрхийг Компанид олгох үүднээс Хэрэглэгч нь оруулсан мэдээллийн бүх агуулгын ашиглах, нийтлэх, хуулбарлах, хувилах, олон нийтийн мэдээлэл дамжуулах хэрэгслээр түгээх эрхийг Компанид хугацаагүй, буцалтгүй, онцгой бус хэлбэрээр олгож байгаа болно. Дээр дурдсан эрх нь ямар нэгэн цалин хөлс, урамшуулалгүйгээр үнэгүй олгогдоно. Энэ тохиолдолд зард байрлуулсан мэдээллийн өмчийн эрх нь Хэрэглэгчид байна.
  4. Сайтын үйлчилгээг ашигласнаар Хэрэглэгч нь өөрийн оруулсан зар дахь мэдээллийн хариуцлагын дангаар үүрнэ.
  5. Хэрэглэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу аль эсвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд олгогдоно.
  6. Энэхүү нөхцөлийг зөрчсөн дурын зарыг Компани нь буцаах, устгах болон шилжүүлэх эрхтэй.
  7. Хэрэглэгч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо “Санал хүсэлт, сэтгэгдэл” болон “Гомдол” хэсгүүдээр дамжуулан илэрхийлэх эрхтэй. Санал гомдолтой ажлын 2 өдрийн дотор танилцана.
  8. Компани нь Хэрэглэгчийн оруулсан зар бүхий мэдээллийг холбогдох зургийн хамт Сайтын сурталчилгааны зорилгоор нийтлэх эрхтэй. Үүнд Хэрэглэгчийн зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд ямар нэгэн мөнгөн урамшуулал Хэрэглэгчид олгогдохгүй болно.
  9. Компани нь Хэрэглэгчийн оруулсан зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг Хэрэглэгчээс шаардах эрхтэй. Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны хувьд Хэрэглэгч нь өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахдаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээ буюу түүний зохих ёсоор баталгаажсан хуулбарыг Компанид үзүүлэх үүрэгтэй.

4. Компанийн хариуцлагын хязгаарлалт

  1. Сайтын үйлчилгээг ашигласнаар, Хэрэглэгч нь өөрийн эрсдэлийг үнэлэн бүх эрсдэлийг үүрнэ. Хэрэглэгчдийн бичсэн зарын текстийн утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт компани хариуцлага үүрэхгүй болно.
  2. Компани нь Хэрэглэгчдийн хоорондын худалдан авалтын зохион байгуулагч биш болно. Сайт нь Хэрэглэгчдийн хуулиар зөвшөөрөгдсөн бараа, үйлчилгээг хүссэн үедээ, дурын газраас авах боломжийг бусад Хэрэглэгчдэд олгох зорилготой зар мэдээллийн харилцаа холбооны платформ юм.
  3. Компани нь Хэрэглэгчдийн зард орсон мэдээллийн бодит байдлыг хянах боломжгүй юм. Компани нь хэлцэл хийгч талуудын аливаа нэгэн зохисгүй зан, эсвэл гарсан хохиролд хариуцлага хүлээхгүй болно.
  4. Компани нь Хэрэглэгчийн зард санал болгож буй бараа/үйлчилгээнд хариуцлага үүрэхгүй. Хэрэглэгчдийн хооронд гарсан маргаан, зөрчил нь Компанийн оролцоогүйгээр Хэрэглэгчдийн хооронд шийдвэрлэгдэнэ.
  5. Гуравдагч этгээдийн хууль бусаар сайтад нэвтрэн Компанийн серверийг болон Хэрэглэгчдийн мэдээлэл ашиглах, түүнчлэн сайтаар дамжуулан вирус, Trojan, г.м. тараасан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  6. Зард байршсан бараа/үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хуулиар зөвшөөрөгдсөн байдал болон тайлбартайгаа нийцэх асуудал Компанийн хяналтаас гадуур байгаа болно.
  7. Хэрэглэгч сайтыг ашиглаж байх үедээ анхаарал болгоомжтой байхыг компани зөвлөж байна. Зарын эзэн нь дурдсан чадваргүй эсвэл өөр хүний дүр эсгэж байж болохыг анхаарна уу. Хэрэглэгч сайтыг хэрэглэснээр дээрх эрсдэлийг болон бусад Хэрэглэгчийн үйлдэлд компани хариуцлага үүрэхгүй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  8. Сайтын Хэрэглэгч нь өөрийн хийсэн үйлдэлд бүрэн хариуцлага үүрнэ.
  9. Хэрэглэгчийн өөрийн эрх ашгийг өөр нэгэн Хэрэглэгч зөрчсөн тохиолдлыг Хэрэглэгч компанид мэдэгдэх эрхтэй. Хэрэглэгчийн гомдол бодит болох нь тогтоогдвол Компани нь өөрийн үзсэнээр холбогдох зарыг устгах эрхтэй.
  10. Сайтыг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг компани хариуцахгүй болно.

5. Үйлчилгээний нөхцөлийн хамрах хугацаа

  1. Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч сайт ашиглаж эхэлсэн үеэс мөрдөх бөгөөд энэхүү нөхцөл нь хугацаагүй болно.
  2. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг сайтаас компанид урдьчилан мэдэгдэлгүй, тайлбар өгөлгүй хасах эрхтэй.
  3. Хэрэв компани 7 дугаар бүлэгт заасанчлан Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан аль нэг заалтыг Хэрэглэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Хэрэглэгч сайтын үйлчилгээг ашиглахаа дуусгавар болгох үүрэгтэй. Хэрэглэгч сайтыг ашигласан хэвээр байгаа тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

6. Үйлчилгээний нөхцлийн нэмэлт өөрчлөлт

  1. Компани нь урдьчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үйлчилгээний нөхцөлийн шинэ хувилбар доорх интернет хаяг дээр байршсан өдрөөс даган мөрдөгдөнө. Үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр найруулга https://mkor.mn/privacy-policy хаяг дээр байрлана.