Орон нутгийн нислэгт ашиглахаар МИАТ-ын авч буй CRJ700 онгоц өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод газарджээ
2025-02-24 08:05
МИАТ компанийн худалдан авч буй CRJ700 онгоц өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод газарджээ. Тодруулбал, тус компани нь орон нутгийн нислэгт ашиглах CRJ700 гэх 70 хүний суудалтай хоёр ширхэг онгоцыг түрээсээр авахаар холбогдох яриа хэлцэлийг хийж байсан юм.
Тэгвэл түрээсийн гэрээгээр худалдан авч буй тухайн онгоц нь өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 27-ны шөнө Улаанбаатар хотод газардсан байна. Уг онгоцыг түрээслэн авсанаар орон нутгийн нислэгийн тийзний үнэ одоо байгаагаас тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэх аж. CRJ-700 онгоцны техникийн үзүүлэлтүүд нь дараах байдлаар танилцуулагддаг байна.
Эдгээр үзүүлэлтүүд нь CRJ-700 онгоцны өргөн хэрэглэгдэх чадвар, хурд, аюулгүй байдлыг баталгаажуулж, орон нутгийн болон бага зайны олон улсын нислэгүүдэд тохиромжтой сонголт болдог байна.