МИАТ Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлажээ

2025-02-24 08:16

МИАТ ТӨХК энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлажээ.

Тодруулбал, хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авах тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой. Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай. Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй. Мөн үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчид Blue Sky Mongolia миль хуримтлагдахгүй, суудлын тоо хязгаартайг анхаарууллаа.