МИАТ хоёр дахь “Dreamliner B787-9” хөлгөө энэ сард хүлээн авахаар болжээ

2025-02-24 08:21

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани нь алсын хараа, бизнесийн зорилт, агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн “AerCap” компаниас хоёр ширхэг “787-9” төрлийн хөлгийг урт хугацааны түрээсээр авч байгаа бөгөөд эхний хөлгөө өнгөрсөн оны наймдугаар сард хүлээн авсан.

Тэгвэл хоёр дахь “Dreamliner B787-9” хөлгийг энэ сард хүлээн авахаар болжээ. Тус хөлгүүд нь Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэх бөгөөд цаашид АНУ, Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.