Солонгосын нийтийн тээвэр автобусын талаархи мэдээлэл

2024-03-29 08:39

Хот хоорондын автобус

Солонгост хот доторх болон хот хоорондын, мөн хурдны автобус гэж байдаг. Хот хоорондын болон хурдны автобусаар үйлчлүүлэхдээ тасалбараа урьдчилан авах хэрэгтэй. Автобусанд суухын өмнө хөдлөх цаг, явах чиглэлийг нь лавлаж заншаарай.

Хот доторх автобус

  • Автобусны төлбөрөө бэлэн мөнгөөр төлөх юм уу тээврийн хэрэгслийн картыг хэрэглэдэг.
  • Tээврийн хэрэгслийн картыг автобусны буудлын ойр орчмын худалдааны цэгүүдээс худалдан авах боломжтой юм.
  • Тээврийн картыг хамгийн дээд тал нь 50,000 вон хамгийн доод тал нь 1,000 воноор цэнэглэж ашиглах боломжтой.

    Сүүлийн үед зээлийн картыг дараа төлбөртэй тээврийн карт болгон ашиглах явдал дэлгэрч байна.

  • Уг картаар тооцоо хийхэд унааны зардал тодорхой хэмжээгээр хямдардаг. Мөн автобус метрог сольж суух тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг.

Хот доторх автобусны төлбөр ба онцлог(ердийн төлбөр)

 
Ангилал Карт Бэлэн мөнгө
Ердийн хотын автобус 1,200 вон 1,300 вон
Суудлын автобус 2,300 вон 2,400 вон
Тосгоны автобус 900 вон 1,000 вон

Дээрх хүснэгтэнд Сөүл хотын бүс нутагт бэлэн мөнгөөр төлбөр хийх үнийг тусгав. Бүс нутаг тус бүр үнэ болон үйлчилгээ нь өөр өөр байж болох тул тухайн хот дүүргийн Зам тээврийн мэдээллийн цахим хуудаснаас лавлана уу.

Хот хоорондын болон хурдны автобус

Хот хоорондын болон хурдны автобусаар үйлчлүүлэх

  • Нилээн хол зайтай хот суурин газар руу явах үед хот хоорондын болон хурдны автобусанд суудаг. Энэ автобусаар үйлчлүүлэхийн тулд терминал (тээврийн товчоон) дээр очих хэрэгтэй.
  • Орон нутгийн автобус нь олон хотуудаар дамждаг учраас хурдны автобусыг бодоход цаг их зарцуулагддаг.
  • Хурдны автобус зөвхөн зорьсон чиглэлийн хотод лл зогсдог ба дотор нь энгийн, дээд зэрэглэлийн автобус гэж ангилдаг. Дээд зэрэглэлийн автобусны суудал хоорондын зай өргөн учир тав тухтай зорчих боломжтой бол тансаг зэрэглэлийн хурдны автобус суудал нь илүү өргөн мөн ширээтэй ба суудал бүрийн өмнө монитор байрлуулсан байдаг тул кино, телевизийн нэвтрүүлэг зэргийг үзэх боломжтой. Үнийн хувьд тансаг зэрэглэлийн автобус хамгийн үнэтэй бөгөөд дараагаар нь дээд зэрэглэлийн автобус орох ба энгийн автобус хамгийн хямд үнэтэй байдаг

Гол хотуудын автобусны терминал

Хот хоорондын болон хурдны автобусанд суухад тухайн газрын автобусны терминал руу явах хэрэгтэй.
Кобус буюу хурдны автобусны билет захиалгийн сайт(www.kobus.co.kr), хот хоорондын автобусны билет захиалгийн сайт(txbus.t-money.co.kr)-аас тээврийн мэдээлэл, зорчих тасалбар захиалгийн мэдээллийг авч болно.

Сөүл хотын Гёнбү шугамын хурдны автобусны терминал 1688-4700 Со Дэгү хурдны автобусны терминал 1666-2600
Дун Сөүл терминал 1688-5979 Үлсань хурдны автобусны терминал 1688-7797
Хунам шугамын төв терминал 1688-0540 Ганнөн хурдны автобусны терминал 033-641-3184
Санбун хот хоорондын автобусны терминал 02-323-5885 Сугчу хурдны автобусны терминал 033-631-3181
Сөүл намбү терминал 1688-0540 Чүнчонь хурдны автобусны терминал 033-256-1571
Сүвон нэгдсэн автобусны терминал 1688-5455 Чонжү хот хоорондын нэгдсэн автобусны терминал 1688-4321
Инчон нэгдсэн терминал 1666-7114 Мугпу автобусны Терминал 1544-6886
Ансан Автобусны Терминал 1666-1837 Жонжү хурдны автобусны терминал 063-277-1572
Өижонбү автобусны терминал 1688-0314 Гуанжү автобусны нэгдсэн терминал 062-360-8114
Дэжонь автобусны терминал 1577-2259 Ёосү хот хоорондын автобусны терминал 1666-6977
Чонань нэгдсэн терминал 041-640-6400 Бүсань автобусны нэгдсэн терминал 1577-9956
Дун Дэгү терминал 1666-3700 Масань хурдны автобусны терминал 1688-3110