"Монгол нүдэн” хочтой тамирчин
2024-12-22 18:22
Солонгосын алдарт LG Twins багийн хагас хамгаалагч 28 настай Хун Чан Ги-г Солонгосчууд Монгол хүн шиг хараа сайтай хэмээн магтан “Mongoleyes” буюу "Монгол нүдэн" хэмээх хочийг өгчээ.
Тэрээр өнгөрсөн жил LG-ийн 135 тоглолтонд оролцож өөрийн кареер, амжилтыг олж авсан шилдэг тамирчин бөгөөд хараа сайтай тамирчин гэдгээрээ 1-т ордог байна.
Түүний амжилттай цохилтын дундаж нь 0.279 ба төдийлөн гойд амжилт биш ч base on balls нь 83 бөгөөд улсдаа 4-т ордог аж. Мөн суурь үзүүлэлтээрээ 0.411 буюу 6-р байрыг эзэлдэг манлайлагч тамирчин юм.
Тэрээр “Миний нүдний хараа маш сайн. Би бөмбөгөө цохихдоо эцэс хүртэл нь хардаг” гэжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스